uih-togtool
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай”
Хүчин төгөлдөр“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай”
2018-06-29, Улаанбаатар71
Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Төмөр замын тээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтын “Гурав”-ын 3.2.4 дэх заалтад доор дурдсан агуулгатай 3.2.4.5, 3.2.4.6 дахь дэд заалт нэмсүгэй:
¶3.2.4.5. Зүүнбаян - Ханги - 280 км;
¶3.2.4.6. Эрдэнэт - Арцсуурь - 780 км.
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтын “Гурав”-ын 3.2.4 дэх заалтын нийт 900 орчим км гэснийг нийт 1900 орчим км гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД