Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2019 › Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

uih-togtool

Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

2019-10-04, Улаанбаатар76

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,828,374.0 сая /зургаан их наяд найман зуун хорин найман тэрбум гурван зуун далан дөрвөн сая/ төгрөгөөр баталсугай.

2.

Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 7,181,902.8 сая /долоон их наяд нэг зуун наян нэгэн тэрбум есөн зуун хоёр сая найман зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР