Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2019 › Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох тухай

uih-togtool

Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох тухай

Хүчин төгөлдөр

Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох тухай

2019-11-22, Улаанбаатар94

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилсугай.

2.

Энэ тогтоолын 1 дэх заалттай холбогдуулан Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

3.

Энэ тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР