Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2019 › Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай

2019-11-28, Улаанбаатар96

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд сар бүр бэлэн мөнгөөр олгосугай.

2.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/

энэ тогтоолын 1 дэх заалтад заасан тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгох;

2/

хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоход шаардагдах санхүүжилтийг цаашид жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх.

3.

Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР