uih-togtool
Тогтоолын төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын төсөл буцаах тухай
2019-01-17, Улаанбаатар6
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүнээс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД