Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2019 › Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай

uih-togtool

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай

2019-12-06, Улаанбаатар100

Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд олгосон Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралтаар баталж, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсугай.

2.

Газар ашиглуулах гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгохыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР