Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2019 › Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2019-12-12, Улаанбаатар102

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг баталсантай холбогдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

2.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Х.Нямбаатар/-нд үүрэг болгосугай.

3.

Энэ тогтоолыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР