Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2019 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

2019-12-18, Улаанбаатар105

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР