uih-togtool
Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай
2019-12-20, Улаанбаатар106
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг хавсралтаар шинэчлэн баталсугай.
Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /С.Бямбацогт/, Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/ нарт даалгасугай.
Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг батлах тухай” 2002 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Улсын Их Хурлын 22 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР