uih-togtool
Тогтоолын төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын төсөл буцаах тухай
2019-01-24, Улаанбаатар8
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, О.Батнасан, Л.Мөнхбаатар нарын гишүүдээс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Төрийн аудитын талаар төрөөс баримлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД