uih-togtool
М.Энхболдыг Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрМ.Энхболдыг Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
2019-01-29, Улаанбаатар9
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь заалт, 10.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН