Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2019 › Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

2019-02-01, Улаанбаатар15

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39¹ дүгээр зүйлийн 39¹.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Янгугийн Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР