uih-togtool
Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай
Хүчин төгөлдөрТөрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай
2019-02-01, Улаанбаатар17
Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн дүрэм батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР