Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2019 › Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай

uih-togtool

Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай

Хүчин төгөлдөр

Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай

2019-02-01, Улаанбаатар20

маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.

Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Журам батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР