Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2019 › Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2019-05-23, Улаанбаатар50

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Ёндонпэрэнлэйн Баатарбилэг, Болдын Жавхлан, Гомбожавын Занданшатар, Лхагвын Мөнхбаатар, Цэндийн Мөнх-Оргил, Загдхүүгийн Нарантуяа, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Ганзоригийн Тэмүүлэн, Дамдины Цогтбаатар, Лхагваагийн Элдэв-Очир, Бямбасүрэнгийн Энх-Амгалан нарыг Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР