Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2019 › Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай

uih-togtool

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай

2019-06-12, Улаанбаатар65

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Хишгээгийн Нямбаатар нарыг тус тус сонгосугай.

2.

Улсын Их Хурлын гишүүн Данзангийн Лүндээжанцанг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын, Улсын Их Хурлын гишүүн Шатарбалын Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

3.

Энэ тогтоолыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР