Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2019 › Ажлын хэсэг байгуулах тухай

uih-togtool

Ажлын хэсэг байгуулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Ажлын хэсэг байгуулах тухай

2019-07-18, Улаанбаатар72

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай: Ажлын хэсгийн дарга: Х.Баттулга -Монгол Улсын Ерөнхийлөгч /зөвшилцсөнөөр/ Ажлын хэсгийн орлогч дарга: У.Хүрэлсүх -Монгол Улсын Ерөнхий сайд /зөвшилцсөнөөр/ Нарийн бичгийн дарга: С.Бямбацогт -Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Гишүүд: Д.Тогтохсүрэн -Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал

дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат -Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал