Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2019 › Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай

uih-togtool

Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай

Хүчин төгөлдөр

Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай

2019-09-13, Улаанбаатар74

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36¹ дүгээр зүйлийн 36¹.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоол болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгасугай.

2.

Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т тус тус үүрэг болгосугай.

3.

Энэхүү тогтоолыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР