Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2020 › Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай

uih-togtool

Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай

2020-10-08, Улаанбаатар28

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын саналыг авах шаардлагатай тул хавсралтад дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР