uih-togtool
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай
2020-01-08, Улаанбаатар1
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Гочоосүрэнгийн Байгалмаа, Эрдэнэбилэгийн Батболд, Одонмажигийн Амгаланбаатар, Дугардоржийн Баяндүүрэн, Бямбажавын Ганбат нарыг томилсугай.
Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Баянмөнхийн Билэгт, Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Нацагийн Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР