Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2020 › Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай

uih-togtool

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай

2020-01-10, Улаанбаатар4

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/

төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулах замаар орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авах, шаардлагатай тохиолдолд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг судалж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/

төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Монгол Улсын Их Хуралд 2020 оны 01 дүгээр улиралд багтаан өргөн мэдүүлэх.

2.

Энэ тогтоолыг Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР