uih-togtool
Тооллогын комисс байгуулах тухай
Хүчин төгөлдөрТооллогын комисс байгуулах тухай
2020-01-30, Улаанбаатар9
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9¹ дүгээр зүйлийн 9¹.3 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Н.Номтойбаярын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Нууц санал хураалт явуулах журмыг тогтоож, санал хураалтыг зохион байгуулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулахыг тооллогын комисст даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН