Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2020 › Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2020-01-30, Улаанбаатар12

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “21.Үндэсний геологийн алба” гэж нэмсүгэй.

2.

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн “21, 22, 23” гэсэн дугаарыг “22, 23, 24” гэж өөрчилсүгэй.

3.

Үндэсний геологийн албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан байгуулж ажиллуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР