uih-togtool
Тооллогын комисс байгуулах тухай
Хүчин төгөлдөрТооллогын комисс байгуулах тухай
2020-04-17, Улаанбаатар26
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9¹ дүгээр зүйлийн 9¹.3 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Батжаргалын Батзоригийн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Г.Мөнхцэцэг, Д.Тэрбишдагва нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Нууц санал хураалт явуулах журмыг тогтоож, санал хураалтыг зохион байгуулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулахыг тооллогын комисст даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР