uih-togtool
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай
2020-04-30, Улаанбаатар34
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Сайннямбуугийн Баатаржав, Барсүрэнгийн Баасандорж нарыг томилсугай.
Рэнцэнгийн Содхүү, Өлзийбатын Энхтөр нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР