Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2020 › Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай

uih-togtool

Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай

Хүчин төгөлдөр

Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай

2020-05-07, Улаанбаатар42

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.13 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр”-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан.

2.

Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР