uih-togtool
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай
Хүчин төгөлдөрЗарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай
2020-05-07, Улаанбаатар47
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагт Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай.
Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг байгуулж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн батлагдсан төсвийн хүрээнд багтаан зохион байгуулах арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /Н.Цэрэнбат/-д даалгасугай.
Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагийг хавсралтаар баталсугай.
Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР