Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2020 › Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай

2020-05-14, Улаанбаатар54

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР