uih-togtool
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолд өөрчлөлт оруулах тухай
2020-05-15, Улаанбаатар58
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эдийн засгийг идэвхжүүлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолын 3 дахь заалтын 3 дахь дэд заалтын малчин өрх гэснийг Малын генетик нөөцийн тухай хуульд заасан малчин, мал бүхий этгээд гэж өөрчилсүгэй.
Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР