uih-togtool
Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
2020-08-27, Улаанбаатар17
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,977,600.8 сая /долоон их наяд есөн зуун далан долоон тэрбум зургаан зуун сая найман зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 9,295,080.0 сая /есөн их наяд хоёр зуун ерэн таван тэрбум наян сая/ төгрөгөөр баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР