uih-togtool
Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай
Хүчин төгөлдөрЗээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай
2020-08-28, Улаанбаатар21
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг хавсралтаар баталсугай.
Зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд дараах чиглэлээр хавсралтад заасан арга хэмжээг яаралтай авч, зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс 4 нэгж хувиар бууруулж, 2023 оны эцэст сарын 1 хувьд хүргэхээр хэрэгжилтийг хангаж, хагас жил тутам Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай:
зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро тогтвортой орчныг бүрдүүлэх;
зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах;
банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах;
хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах.
Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд даалгасугай.
Энэ тогтоолыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР