Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2020 › Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

uih-togtool

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

2020-08-28, Улаанбаатар22

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “24.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар” гэж нэмсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР