uih-togtool
Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай
2020-08-28, Улаанбаатар26
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, нэгдсэн хуралдааны санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Пүрвээгийн Дэлгэрнаранг, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг томилсугай.
Энэ тогтоолыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР