uih-togtool
Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрБайнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2020-08-28, Улаанбаатар27
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргилыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.
Энэ тогтоолыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР