Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2021 › Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2021-10-21, Улаанбаатар79

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Энхтайваны Бат-Амгаланг Эдийн засгийн байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамбын Батлутыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамбын Батлутыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Энхбаярын Батшугарыг Инновац, цахим бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Цагаанхүүгийн Идэрбатыг Инновац, цахим бодлогын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Хүрэлбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.

Энэ тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР