Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2021 › “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай”

uih-togtool

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай”

Хүчин төгөлдөр

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай”

2021-11-04, Улаанбаатар82

Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Төмөр замын тээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтын “Гурав”-ын 3.2.4 дэх заалтын нийт 1900 орчим км гэснийг нийт 3100 орчим км гэж, 3.2.4.1 дэх дэд заалтын Нарийнсухайт-Шивээхүрэн - 45.5 км; гэснийг Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн-1255 км; гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР