uih-togtool
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилох тухай
Хүчин төгөлдөрШүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилох тухай
2021-11-18, Улаанбаатар92
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108¹ дүгээр зүйлийн 108¹.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Доржгочоогийн Ариунтуяа, Цэвээнсүрэнгийн Давхарбаяр, Думбурайн Мягмарцэрэн, Хашгамбайн Хашбаатар, Дашзэвэгийн Эрдэнэчулуун нарыг Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр тус тус томилсугай.
Энэ тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР