uih-togtool
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай
2021-11-25, Улаанбаатар95
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 76.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108¹ дүгээр зүйлийн 108¹.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Навагчамбын Баасанжав, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг, Ренчиндоржийн Онончимэг, Наранчулууны Отгончимэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр тус тус томилсугай.
Энхээгийн Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээс чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР