Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2021 › Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай

uih-togtool

Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай

Хүчин төгөлдөр

Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай

2021-01-14, Улаанбаатар4

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.

Шүүгчид олгох докторын зэргийн нэмэгдлийг шүүгчийн албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тогтоосугай.

3.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар тогтоол, “Шүүгчид зэрэг дэв олгох тухай” Улсын Их Хурлын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.

Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР