uih-togtool
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай
Хүчин төгөлдөрШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай
2021-12-02, Улаанбаатар96
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108¹ дүгээр зүйлийн 108¹.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дорждамбын Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилсугай.
Энэ тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Т.АЮУРСАЙХАН