uih-togtool
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай
2021-01-21, Улаанбаатар11
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцорсонд тооцсугай.
Шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ухнаагийн Хүрэлсүхэд даалгасугай.
Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР