Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2021 › Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

uih-togtool

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

2021-12-24, Улаанбаатар101

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолын хавсралтад 15 дугаартай мөр нэмж, “албан тушаал” гэсэн хэсэгт “туслах ажилтан” гэж, “албан тушаалын сарын цалингийн итгэлцүүр” хэсэгт “0.8” гэж тус тус нэмсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР