Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2021 › Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2021-12-24, Улаанбаатар102

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоолын 5 дахь заалтын тухайн оны төсөвт батлагдсан хэмжээгээр хуваарилан, төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ гэснийг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын цалингийн хэмжээ гэж, Тамгын газрын гэснийг Улсын Их Хурлын гэж өөрчилсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР