Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2021 › Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай

2021-12-30, Улаанбаатар105

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.21 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.

Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо /Б.Бат-Эрдэнэ/-нд даалгасугай.

3.

Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР