Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2021 › Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай

uih-togtool

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай

2021-01-27, Улаанбаатар14

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилсугай.

2.

Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР