uih-togtool
Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрБайнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай
2021-01-29, Улаанбаатар22
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Хүрэлбаатарыг сонгосугай.
Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхланг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР