uih-togtool
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
Хүчин төгөлдөрЕрөнхийлөгчийн хоригийн тухай
2021-04-08, Улаанбаатар35
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр баталсан “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” 31 дүгээр тогтоолын 2 дахь заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
Энэ тогтоолыг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР