uih-togtool
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрЗарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2021-04-22, Улаанбаатар37
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Амарсайханыг Төсвийн байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдинсүрэнгийн Өнөрболорыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдиннямыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяаг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдинсүрэнгийн Өнөрболорыг Төсвийн байнгын хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдинням, Лхагвын Мөнхбаатар нарыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
Энэ тогтоолыг 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР