uih-togtool
Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрХууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
2021-05-06, Улаанбаатар40
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчилж, холбогдох журмыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан батлах;
ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгуулж байх;
хоршооны шинэчилсэн бүртгэлийг Хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор багтаан зохион байгуулах;
хуульд заасан хоршооны нягтлан бодох бүртгэлийн онцлогийг тусгасан журам, зааврыг боловсруулж батлах, сурталчлах ажлыг зохион байгуулах;
хоршооны хууль, эрх зүйн зохицуулалт, татварын орчны талаарх танилцуулга, сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах;
Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, шийдвэрлүүлэх;
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тэргүүн ээлжид шийдвэрлэх;
Монгол Улсад хоршооллын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хоршоог сурталчлах, шилдэг туршлагыг дэлгэрүүлэх аяныг улсын хэмжээнд өрнүүлж, ойн арга хэмжээг зохион байгуулах;
2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгож, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх арга хэмжээг авах.
Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР