Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2021 › Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай

uih-togtool

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай

2021-06-17, Улаанбаатар47

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.

Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Журам батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР